Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1021 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд
- 672 нь Улаанбаатар хотод,
- 349 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.777 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
- 21-40 насны 1
- 41-60 насны 1
- 61-80 насны 7
- 80-аас дээш насны 1 хүн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.310 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28.589 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 4898
- Хүндэвтэр - 4910
- Хүнд – 1.298
- Маш хүнд -253 хүн байна.