ЭМЯ: 0-80 насны 11 хүн коронавирусийн улмаас нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд

  • Зөөвөрлөгдсөн 3
  • 644 нь Улаанбаатар хотод,
  • 303 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.767 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

  • 0-20 насны 1
  • 41-60 насны 2
  • 61-80 насны 7
  • 80-аас дээш насны  1 хүн нас баржээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.723 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30.237 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5.038
  • Хүндэвтэр - 5.022
  • Хүнд – 1.415
  • Маш хүнд -248 хүн байна.