“Модны 2”-ын замыг маргааш 06:00 цагт хааж, үлдсэн 500 метр газарт асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.066 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа. Дээрх ажлын хүрээнд энэ сарын 8-ны өдөр тус замын эхний хэсэг болох 500 метр замыг хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийсэн. Тэгвэл 2021 оны есдүгээр сарын 29-ний өдөр буюу маргааш 06:00 цагаас эхлэн 10 дугаар сарын 02-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замыг хааж үлдсэн 500 метр замын асфальт-бетонон хучилтын ажлыг хийхээр боллоо.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцоно уу.

Жич: Дээрх замын бүрэн хучиж дууссаны дараа тухайн замын 2 талын явган хүний замыг шинэчлэх, тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийх юм.