Санзайн зуслангийн замд өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийг хүртэл засвар хийнэ

Санзайн зуслан чиглэлийн авто замд  засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын  ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.

2021 оны есдүгээр сарын 06-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил,  асфальт бетон хучилтыг хийх юм.

 Нийслэлийн Авто замын хөгжлийн газар