ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.

2021 оны 09 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.