ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 эхэлсэн. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар цар тахал болон, хариу арга хэмжээ, мөн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилт, Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх тогтоолын төслийн танилцуулгыг хийсэн бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улсын нийт нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь зүрх судасны өвчин, гэмтэл хордлого, амьсгалын тогтолцооны эмгэг, хавдар, хоол боловсруулах замын халдвар байна. ЭМДС-аас санхүүжигддэг 18-аас дээш насны бүлгээр ангилсан багцууд бий. Энэ нь 2018 оноос эхлэн хэрэгжиж байгаа боловч хамрагдалт 7.9 хувь байна. Тиймээс энэ насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа заавал урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулна. Тус багцад 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийгддэг. Энэ нь 18-аас дээш насныхны 43-75 мянган төгрөгийн үнэтэй багц шинжилгээ юм. Үүн дээр нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн боловсон хүчинг чадавхжуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс улс даяар эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт бүх иргэдийг хамруулна. Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд гуравдугаар тунг хариу арга хэмжээний багт хийж байна. Үүнд 13 мянга гаруй хүн хамрагдсан. Гуравдугаар тунг хийснээр нэмж халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин 3-4 сарын дараа эсрэг бие нь нэмэгдэж, дархлааны эсүүд идэвхжинэ. 

НЭМҮТ-өөс 11-ээс доош насныханд дархлааг дэмжих бэлдмэл хийх талаар судалж байна. Үүнийг бүх насныханд хийх боломжтой. Ханиадны улирал эхэлж байгаа тул вакцинд хамрагдаагүй хүүхдүүддээ хийх боломжийг судалж байна” гэв. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

">http://