Энэ сарын 28, 29-нд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул ирэх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болжээ.

Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх ажээ.