С.Билэгсайхан:  Соёлын яам албан ёсоор уучлалт хүлээв

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар МУ-ын Засгийн газар, Соёлын яам, Херо энтертаймент хамтран баяр наадмын контент бэлтгэсэн. Гэвч баяр наадамд зориулсан контент олон нийтэд цацагдсан даруйд шүүмжлэлд өртөж, буриадууд хамтран мэдэгдэл гаргасан.

Тэгвэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Буриадын академийн ерөнхийлөгч С.Билэгсайхан тэргүүтэй буриад зоны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтад Соёл урлагийн газрын дарга Б.Сэргэлэн нар байлцсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг албан ёсоор Буриад түмнээс уучлалт гуйсан байна. Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн контентоос буриадын хэсгийг хасуулсан тухай мэдээлжээ.

Уншигчид санаж буй бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн контентын жүжигчин Г.Алтаншагайн дуулсан буриад дуу болон буриад зоны зан үйлийг харуулсан хэсэг нь  буриадуудыг доромжилсон, хэт марзаганасан, бодит байдлыг дэгсдүүлсэн гэж буриудууд үзэн мэдэгдэл хүртэл гарган эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.