Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хонгор нутгийнхаа залуу тамирчидтай Токиод “болзов”

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга спортод тун элэгтэй. Тэрбээр яг одоо Япон улсад зохиогдож буй “Токио-2020” олимпийн наадамд оролцож буй Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчдыг дэмжиж яваа.  

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Токио-2020 олимпийн наадамд Баянхонгор нутгаасаа төрөн гарч буй, чөлөөт бөхийн залуу тамирчин Б.Хонгорзултай уулзжээ. Ингэхдээ жүдо бөхийн тамирчин, Залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарамтай хамт очсон байна. Б.Хонгорзул, Л.Сосорбарам хоёр 19 настай, хоёулаа хонгор нутгаас төрсөн гарсан тамирчид бөгөөд, нэг ангийн хоёр юм.

Ташрамд мэдээлэхэд, Х.Баттулга Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд энэ удаагийн олимпийн наадамд 3 тамирчин медаль авснаар манай улс сүүлийн таван олимп дараалан энэ төрөлд медаль авсан амжилттай байгаа юм.