Өв соёлоо хамгаалах зорилготой тайван жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр болно

Төрийн ордны баруун хаалган дээр өнөөдөр /2021.07.08/ 11:00 цагаас Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон бусад ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэдний зүгээс соёлын биет бус өв наадмыг ядаж ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.