Замын-Үүдийн Засаг дарга болон зургаан алба хаагчийг 48 цагийн хугацаанд саатуулжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд дэх ачаа тээврийн бөөгнөрөл, тээвэрлэлт саатсан асуудлыг шийдвэрлэхээр тус боомтод ажиллаж байгаа. Шалгалтын үеэр Эрээн боомтоос орж ирж байгаа тээврийн хэрэгслийг албан тушаалын давуу байдлаа ашиглаж, шан харамж авч дараалал дайруулан оруулж ирсэн хүмүүсийг шалгахаар болсон тухай мэдээлж байгаа юм. Тэгвэл Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон зургаан албан тушаалтныг авлига авсан гэх үндэслэлээр цагдан хорьсон талаар АТГ-ын комиссар мэдээллээ. АТГ-аас  "Хойшлуулашгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсн тайлбарыг өглөө.