Ц.Туваан: Засгийн газрын эргэж буцсан шийдвэр иргэдийг талцуулж эхэллээ

Засгийн газрын алсын хараагүй, тодорхой бус шийдвэрээс иргэд хохирч байна. Өчигдрөөс хойш наадам эсэргүүцсэн залуусын хөдөлгөөн, өнөөдөр наадмыг дэмжсэн уяачдын жагсаал боллоо. Засгийн газарт ковидын хуулиар бүх эрх мэдэл очсон. Наадам хийнэ, ирж оролцоорой гэчихээд ирэхээр нь наадмыг цуцалж байна. Залуучуудыг буруутгах аргагүй, уяачид ч зарцуулсан хөрөнгө, цаг хугацаатай. Иргэдээ битгий талцуулж хэрэлдүүл. Төсвөөс наадамд зориулсан мөнгө гарчихсан. Одоо энэ үргүй зардал болох уу. Үүнийг ч бид ярих шаардлагатай. Төр нь төр шиг байгаач, асуудлаа урьдчилж хараач. Энэ хүмүүс хүн биш үү. Төрийн шийдвэрээс хохирсон хохирлыг хэн хариуцах вэ. Шийдвэрээ урьдчилж зөв гарга, иргэдээ битгий ингэж чирэгдүүл.

">http://