Засгийн газар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эсэх талаар хуралдана

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 09.00 цагт ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хойшлуулах эсэх болон аймгуудын наадмыг хойшлуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.

Өчигдөр иргэд, ААН-үүд наадмыг цуцлах, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг шаардан Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Улмаар Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан тухайгаа мэдээлсэн юм.

Тэгвэл яг одоо Сүхбаатарын талбайд жагсахаар уяачид Яармагийн зам дээр морьтойгоо эсэргүүцэл илэрхийлж, Сүхбаатын талбай руу явж байна.