Наадам хийхийг дэмжсэн уяачид төв талбайд  морьтойгоо жагсаал хийхээр явж байна

УОК-оос өчигдөр орой наадам хойшлуулах шийдвэр гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдсэн. Өнөөдөр 09:00 цагаас Засгийн газар хуралдаж энэ талаархи эцсийн шийдвэрийг гаргана. 

Харин үүнийг уяачид, бөхчүүд, сурчид эсэргүүцэж байгаа бөгөөд яг одоо морьтойгоо жагсаал хийхээр Сүхбаатарын талбай руу явж байна. Тодруулбал, уяачид Яармагийн морин тойруулгын талбай дээр цугларч, Сүхбаатарын талбай руу морьтойгоо ирж, эсэргүүцлээ илэрхийлэн жагсах гэж байгаа юм.