Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг 11:40 цагт танилцуулна

Засгийн газар өнөөдөр 09.00 цагаас эхлэн ээлжит бусаар хуралдаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй аж. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт ҮАБЗ хуралдсан. Энэ үеэр төсөвт тодотгол хийх замаар хүүхдийн 100 мянган төгрөг болон тог, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт, тэтгэмжийг он дуустал олгох тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар уг асуудалд дэмжсэн байр сууринаас хандсан бөгөөд УИХ-д холбогдох тогтоолын төслийг хүргүүлэхээр болсон юм.