МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал өнөөдөр  хуралдана. Энэ удаагийн Бага хуралд гишүүд нь өөрсдийн биеэр оролцох бөгөөд хурлын өмнө бүгд ПСР шинжилгээ өгөх юм. Энэ удаагийн МАН-ын Бага хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөртэй давхцаж буй бөгөөд намын даргын үүрэг гүйцэтгэгчээ маргааш буюу зургадугаар сарын 26-нд сонгоно гэсэн мэдээлэл байна. Бямба гаригт үргэлжлэх Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох гэнэ.

Ташрамд мэдээлэхэд МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм.