Бичилийн замыг ӨНӨӨДРӨӨС эхэлж 9 хоног хаана

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хүрээ дээд сургуулиас Өргөө кинотеатрын хойд замын уулзварыг өнөөдрөөс хаана.

Тодруулбал, Бичилийн замыг энэ сарын 11-ний баасан гаригийн 22:00 цагаас эхлэн 20-ны 00 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдахаар болжээ. Иймээс та бүхэн дээрх зурагны НОГООН болон ЦЭНХЭРээр тэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу.