Улаанбаатарт өдөртөө аадар бороо орно

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө  аадар бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР