ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа

ЭМЯ-аас ъовид-19 цар тахлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Эмя-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 10,000 орчим хүнээс шинжилгээ авахад 1460 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 70482 боллоо. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 955 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 505 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 7292 иргэн байна" гэв. 

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-4658
  • Хүндэвтэр-1942
  • Хүнд-560
  • Маш хүнд- 132 хүн байна.

Энэ хугацаанд 412 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 55569 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 334 болсон байна.

Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү: