Маргааш олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг УОК-оос шийдвэрлэсэн. Тиймээс маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна.