Сайжруулсан түлшнээс болж нэг шөнийн дотор 60 орчим иргэн угаартаж, таван хүн амиа алджээ

Өчигдөр шөнө буюу энэ сарын 25-нд орсон борооны улмаас 60 орчим иргэн угаартаж, таван хүн нас барсан харамсалтай явдал боллоо. Нас барсан иргэдийн гурав нь насанд хүрсэн бол хоёр нь бага насны хүүхдүүд байсан аж. Албаныхны мэдээлснээр угаартсан иргэдийн ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт монгол гэрт амьдардаг байж. 

Иймд иргэдийг зуухаа дүүртэл нүүрс хийхгүй байх, аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хийхийг зөвлөж байна.