ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛИМПИЙН БАГАА СОНГОВ

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар "Нур-Султан-2019" ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа бэлтгэл сургуулилтаа шамдан хийж өндөр амжилт гаргахыг хүсье. Түүнчлэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг есдүгээр сарын 2-6-нд хийхээр баталлаа.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүд

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүд:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа