Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Сурталчилгааны хугацаа 15 хоног. Санал авах өдөр ирэх зургадугаар сарын 9-ний лхагва гарагт болно.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат эвсэл"-ээс Д.Энхбат нэр дэвшиж байна.