Энэ лхагва гаригт бүх нийтээр амарна

Тавдугаар сарын 26 буюу энэ лхагва гарагт Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна. Тодруулбал,  2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар ‘Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль’-д өөрчлөлт оруулсан. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ өдрийг Гандантэгчэнлин Хийд "Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.