БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдах оролдлого хийжээ

Ерөнхий боловсролын сургууль төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх гэж байгаа сурагчдыг корнавирусын эсрэг вакцинд хамруулсан байх ёстой гэсэн мэдээлэл эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэж буй. Тэгвэл энэ асуудлаас болж БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдахыг завджээ. Тодруулбал, өнөөдөр 18:00 цагийн үед сайд Л.Энх-Амгаланг БШУЯ-руу орох гэж байх үед иргэн С түүнийг цохиж улмаар хутга гаргаж дайрчээ.  Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг саатуулан, шалгаж байгаа юм. Сайдын биед халдах болсон шалтгаан нь ЕБС-ийн сурагчид тэр дундаа насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийх гэж байгаа гэдэг ташаа мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн иргэн БШУ-ны сайдын биед халдсан байх магадлалтай байна гэж үзэж байгаа юм. Энэ тухай сайд:

"Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.

Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна..." хэмээн бичжээ.