УЦУОШГ: Улаанбаатарт 20-22 хэмийн дулаан байна

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 26-28 м/с давж хүчтэй шороон шуурна шуурна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.