НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 5 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг тавдугаар сарын 23-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2021 оны 4 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.