Өнөөдөр хичээллээд сурагчдын зуны амралт эхэлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу энэ сарын 7-наас 1-3 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхэлсэн. Тэгвэл  4-12 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна.

Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ гэдгийг салбарын сайд мэдэгдсэн.

Зуны амралтыг наашлуулсантай холбоотойгоор шинэ хичээлийн жилийг 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахаар болоод байгаа юм.