Улсын наадмаар 1024 бөх барилдана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Энэ үеэр зургаадугаар сарын дунд гэхэд вакцинжуулалтын давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж, 1024 бөх барилдуулан наадмыг үзэгчидтэй хийнэ. Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50,000 төгрөг өгнө.

12-17 насны хүүдүүдээ долоодугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэх талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 80 хувь нь вакцины эхний тунд,  хамрагдсан бол 30 хувь нь бүрэн тунгаа хийлгээд байна. Нийслэлийн иргэдийн 94 хувь нь дархлаажуулалтын эхний тунд, 50 хувь нь II тунд хамрагдсан үзүүлэлттэй.