Л.Оюун-Эрдэнэ:  Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 30 сэтгүүлчтэй уулзаж, 100 хоногт хийсэн ажлаа танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон асуудал ямар байр суурьтай байгааг асуулаа.

Тэрбээр "Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлын төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн" гэсэн юм.