Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс НЭГ САЯ төгрөгийн үнэт цаас олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөрөөс эхлэн тэтгэврийн зээлгүй  238 мянган ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон талаарх мэдээллийг өнгөрсөн баасан гарагт дуулгасан.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх аж. 

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь  энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан  үнэт цаасыг өвлөн авах  хүмүүсийн дансанд байршуулах зэрэг ажлын зохион байгуулалт хийнэ гэж ХНХ-ын сайд онцолсон юм.