Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг шилжүүлж эхэлжээ

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон тухайгаа өчигдөр Сангийн сайд мэдээлсэн. Тэгвэл Ковид19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлсэн байна.