Сурагчдын амралтыг наашлуулж, энэ сарын 10-аас амраахар болжээ

Цар тахал гарч халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаатай холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ. Тодруулбал, ЕБС-ийн 1-3 ангийн сурагчдыг тавдугаар сарын 10-наас, дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин 12 анги тавдугаар сарын 14-өөс амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-аас удахгүй өгөх юм байна.