ЗГ: Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Тэрбээр иргэдийн вакцинжуулалтын идэвх сүүлийн үед эрс буурч байна. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй. Тиймээс Засгийн газар цаашид вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцин хийлгээгүй иргэдэд хариуцлага ярина. Мөн вакцины хоёр тунг хийлгэж, үүргээ гүйцэтгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. 

Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна гэсэн юм. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

https://www.facebook.com/watch/live/?v=2914814218762602&ref=search