ЗГ-ын хуралдаанаар хөл хориог хэсэгчлэн сулруулах УОК-ын шийдвэрийг эцэслэнэ

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэх юм. 

Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн тухайгаа мэдээлж байсан. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах саналыг гаргасан гэж байсан. Тэгвэл энэхүү шийдвэрийг  өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх аж.