Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг маргаашнаас эхлэн тавдугаар сарын 8-ыг хүртэл хааж засна

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний 20:00 цагаас тавдугаар сарын 08-ны өглөө 06:00 цаг хүртэл хааж, гүүрийн хэв гажилтын заадас засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Энэ ажлыг Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэх юм байна.