О.Цогтгэрэл УДШ-ээс гаргасан шийдвэртэй холбогдуулан М.Тулгат нарт УРИЛГА хүргүүллээ

УДШ-ийн бүх гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгэх тухай хүсэлтийг хэлэлцээд хэн хэнийг нь бүртгэхээс татгалзсан.

Тэгвэл АН-ын нэг даргаар сонгогдсон О.Цогтгэрэл өөрийн цахим хуудасдаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ.

Иймд АН-ын намхан, жижигхэн өөрийн үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт.

Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө. (Урилгыг албан бичгээр явуулах болно) гэжээ. 

Хэрэв АН-ын нэг дарга М.Тулгат түүний урилгыг хүлээн авч, тохиролцоонд хүрч чадвал УДШ-д дахин хүсэлт хүргүүлэх бололтой.