ТЦА: Өнөөдөр сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Цар тахлаас үүдэн улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа. Үүнтэй холбоотойгоор хөд хорионы өдрүүдэд ажиллах 15 салбарын алба хаагчид замын хөдөлгөөнд оролцохдоо хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, ингэхдээ автомашиныхаа улсын дугаарын тэгш, сондгой тоогоор зорчихоор болсон. Энэ дагуу Тээврийн цагдаагийн албанаас автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор зорчих өдрийн хуваарийг гаргажээ. Энэ дагуу  өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.

Түүнлчнэн иргэд ямар нэг зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.