Засгийн газар, “Рио Тинто”-гийн албан ёсны хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр 11.00 цагт “Рио Тинто” ХХК-ийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ эхлүүлэх юм. Засгийн газрыг төлөөлж өнөөдрийн хэлэлцээрт Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан гишүүд тодруулбал, УИХ-ы гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто” компанийг төлөөлж Монгол Улсад ирээд буй, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар тус тус оролцох юм. 

Ташрамд мэдээлэхэд Монгол Улсын Засгийн газар ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор 14 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Ингэхдээ иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд санхүүжилтыг нь " Оюутолгой" ХХК-ийн татварын актаар ногдуулж, Төрийн санд түр байршуулаад байгаа нэг их наяд 26.5 тэрбум төгрөгөөс өгч байгаа нь олны шүүмжлэлийг өрнүүлээд байгаа юм.