УЦУОШГ: Өнөөдрөөс төв болон зүүн маргаашнаас зүүн аймгийн зарим нутгаар цас орж, шуурна

2021 оны 04 дүгээр сарын 9-нөөс 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Анхааруулга мэдээ: 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар шороон шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас:  9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.    

Салхи: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд нутгийн зүүн хагаст секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга, бусад хугацаанд секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.