УОК ЦАХИМААР ХУРАЛДАЖ ЭНЭ САРЫН 10-ААС 25-НЫГ ХҮРТЭЛ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ САНАЛЫГ ЗГ-Т ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 12.00 цагт цахимаар хуралдсан. Тэгвэл уг хуралдаанаас энэ сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэлнэ.

Уг нь ЭМЯ-аас Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал нэгэнт хүндэрсэн тул 28 хоног хатуу хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналыг оруулад байсан юм.