УОК 12:00 цагт хөл хорио дахин тогтоох эсэх асуудлаар хуралдана

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох саналаа Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хүргүүлээд байна. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ирэх бямба гарагаас хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй тарсан. Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр 12:00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэх бөгөөд УОК-оос шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцэн шийдвэрлэх юм.

Түүнчлэн УОК-ын дарга өөрийн цахим хуудсаараа дажмуулан "Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!" хэмээн мэдэгдээд байгаа билээ.