УОК-ын дарга С.Амарсайханы ард түмнээсээ нуугдаж хийсэн МЭДЭГДЭЛ

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалт огцом нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас хөл хорио тогтоох саналаа Улсын онцгой комисст оруулсан. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл тогтоох саналыг дэмжсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн ч Засгийн газрын ХМОНХ-ийн дарга үүнийг үгүйсгэсэн. Үүнээс болж олон нийт бухимдаж, Засгийн газар нь ч, УОК нь ч ажлаа хийж чадахгүй байна. Цахим орчинд хөтлөгдөн хүмүүсийн сэтгэгдлээр ажлаа явуулж байна. Эрүүл монгол хүн энэ улсын хамгийн үнэт баялаг биш юм уу гээд зарим албан тушаалтныг ажлаа өгөхийг шаардсан. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа УОК хуралдана гэх мэдээлэл байсан ч хойшлуулж, өнөөдөр хуралдана гэсэн зар зарим хэвлэлээр гарчээ.

Тэгвэл Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан урд шөнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Ингэхдээ: 

"Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!"
гэсэн байна.

Үүнд яг одоо олон нийт бухимдаж, ард түмнээсээ айж, хар шөнөөр мэдэгдэл хийдэг УОК-ын дарга байдаг юм уу. Өөрөө, өөрийнх нь гэр бүл ЗГ, УОК-ын шийдвэрийг дагадгүй байж юу яриад байгаа юм бэ. хар шөнө ард түмнээсээ нуугдаж, өөрийн цахим хуудсаараа ийм мэдэгдэл хийж суудаг УОК-ын дарга байдаг юм уу гэхчлэн бухимдлаа илэрхийлсээр байна. Нээрэн ч ард түмэн дуг нойрондоо дугжирч буй хар шөнөөр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийдэг нь юу вэ.