УОК-ын дарга С.Амарсайханы ТЭНЭГЛЭЛ,  ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөрийн БАНТАЛТ  

“Эртэч” хэмээн өөрсдийгөө тодотгосон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар давсгүй хоол шиг сулхан бүрдсэн. Үүнийг нь ч түүний танхимын гишүүдийн сул үг, чадваргүй байдал нь хангалттай баталж, Ерөнхий сайд нь ч цахим орчинд байнга “нүдүүлдэг”.

Гэтэл Ерөнхийлөгийн сонгууль ойртож, МАН-ынхан алдаа гаргачихалгүйхэн шиг хэдхэн сар тэсч байгаад ХААНЧЛАЛАА тогтооно гэж итгэн буй энэ үед Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарын алдаа ар араасаа  үргэлжилсээр...

Хамгийн сүүлд гэхэд Шадар сайд С.Амарсайхан байж боломгүй ТЭНЭГ алдаа гаргалаа. Энэ нь мань эрхэм УОК-ын дарга гэсэн давуу эрхээ эдлэн ХӨСҮТ-рүү өөрийн эхнэрийг нэвтрүүлж. Гэтэл аав, ээжийгээ сахина хэмээн “Улаан бүс”-рүү нэвтэрсэн эхнэр нь орчин нөхцөл тааруу гэсэн шалтгаанаар нэг хоноод гарчээ. Хууль бус үйлдэл нь ил болсонд бантсан Шадар сайд болоод түүний гэргий нь яг одоо аав, ээжийн ачлалт хүү, охин болж өрөвдүүлэх гэсэндээ 80 настай аав, ээжийнхээ нэрийг барьж “Асран хамгаалагч шаарддаг учраас өөр аргагүй байсан юм аа” гэцгээж байна. Үнэндээ бол аав, ээжийнхээ ачилна гэдэг хүн бүрийн үүрэг. Энэ үүргээ биелүүлнэ гээд онцгой нөхцөл байдлын үед бусдаас давуу эрх эдлэнэ гэдэг өөрөө ХУУЛЬ БУС. Тийм атал бусдаа  давуу эрх эдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам эрхэм Шадар сайд хийгээд түүний гэргий С.Ичинхорлоогийн биеэ өмөөрсөн тайлбарууд дээр нь ХӨСҮТ-ийн даргын ДАРГА нарыгаа өмөөрсөн тайлбар олныг бухимдуулж байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн дарга "Улаан бүс"-д даргын эхнэр нэвтэрсэн асуудлаар тайлбар хийсэн. Ингэхдээ "Өвчтөн, түүний сахиурын талаар мэдээлэл гаргах нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ёсзүйн том алдаа. Үйлчлүүлэгчийн хувьд бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Байнгын асаргаанд байдаг хүнээс халдвар илэрч, аавыгаа асрахаар охин нь хамт ирсэн. Хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд асран хамгаалагч, ар гэрийнхнээс нь хүсэлт өгсөн тохиолдолд ХӨСҮТ рүү нэвтрэх боломжтой. Харин халдварын голомтот бүсээс гарахдаа тусгаарлалтад заавал орно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэв. Угтаа бол түүний тайлбар УОК хийгээд ЭМЯ цаашилбал, Засгийн газрынхаа эсрэг гэсэн үг. Өөрөө дүрэм зөрчиж даргын эхнэрийг нэвтрүүлсэн, нөгөөх хууль бус асуудал нь ил болмогц “Хүсэлт гаргасан хүн бүр энэ бүс рүү орж болно” гэж байгаа нь БАНТСАН тайлбар.  

Эцэст нь,  монголчууд цар тахалтай нүүр тулаад нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Улсын 3 сая гаруй иргэнд юу эс тохиолдоо билээ. Хэрвээ уншигчид санаж буй бол хорт хавдраа БНСУ-д эмчлүүлээд ирсэн турьхан ээж бяцхан үртэйгээ уулзаж чадалгүй тусгаарлалтад нас барсан. Хаа холоос өвчтэй аавыгаа зорьж ирсэн охин хол хорионы хатуу дэглэмээс болж хайртай эрхэм хүнээ харж чадаагүй. Хаа холоос амь тэмцэн биеэ эмчлүүлэхээр ирсэн 10 настай охин ковидын шинжилгээ өгөхөөр явсан ээж, аавынхаа царайг харж чадалгүй байсаар ЭХЭМҮТ-д амьсгал хураасан. 22-ын товчооны цаана бас л нэг ээж амь тэмцэн ирээнд хатуу тогтоосон дүрэм журмаас нь болж эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байсаар нас барсан гээд АРАЙ ч дээ гэмээр хатуу үйл явдлууд САЙД, ДАРГА гэх арын хаалгагүй эгэл жирийн ард түмэнд тохиолдсоор ирсэн. Тохиолдсоор ч байгаа.  

Ийм байхад УОК-ын дарга болоод түүний гэргий өндөр настай аав ээжээр минь битгий улс төр хийгээч хэмээх нь, ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр нь Монгол Улсын Засгийн газар хийгээд, УОК-ын гаргасан дүрэм журмыг илт зөрчиж, түүндээ бантсандаа “Хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд асран хамгаалагч, ар гэрийнхнээс нь хүсэлт өгсөн тохиолдолд ХӨСҮТ рүү нэвтрэх боломжтой” гэж байгаа нь өөрөө хамгийн дээд ёс зүйгүй үйлдэл мөнөөсөө мөн юм. Мөн энэ бүхний буруутан нь мөрөөрөө ажлаа хийж буй эрүл мэндийн ажилтнууд хэмээн мэдээлэл задруулсан хүнийг дотроосоо хайж байна гэх мэдээлэл нь ч МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ юм.