Н.Номтойбаяр: Улс төрийн хорионд 307, ажилласны шагналд +57 хоног авч холс ялыг шоронд дуусгалаа

ШШГЕГ-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр  суллагдаж байгаа талаар мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгджээ. 

Н.Номтойбаярын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнийг цагдан хорьсон юм.

Анхан шатны шүүхээс түүнийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татан 5,5 жилийн хорих ял оноосон юм. Улмаар Н.Номтобаярын өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, ялыг бууруулан нэг жил болгон шийдвэрлэсэн юм.