Засгийн газар хатуу хөл хорио тогтоо эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  УОК-оос оруулсан ирэх сарын 3-наас 18-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэх юм. Мөн

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.