Тусгаарлан ажиглах 74 байранд 3192 иргэн байна

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 74 тусгаарлан ажиглах байранд нийт 3192 иргэн байна.

Үүнээс нийслэлд 28 тусгаарлан ажиглах байранд 2004 иргэн, орон нутагт 46 тусгаарлан ажиглах байранд 1188 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.