З.Энхболд: Ажлаа хийж байгаа ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас өрсөлдөгчгүй дэвшинэ

Ардчилсан намынхан өчигдөр цахимаар болон цаасаар намынхаа даргыг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Улмаар хоёр талд өрнөсөн энэхүү сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын дарга С.Эрдэнийг М.Тулгат, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болж ялалт байгуулсан. Дээрх хоёр эрхмийн хувьд хамгийн олон саналыг авсан юм. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор зарим хэвлэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ялалт байгууллаа. Одоо тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оронд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшинэ гэж байсан. Тэгвэл З.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Намайг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд байгаа сэтгүүлчид, жиргээчид энэ ажиллагаагаа зогсооно уу? Ажлаа хийж байгаа ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас өрсөлдөгчгүй дэвшинэ гэж хэлээд удаж байгаа. Очирбат, Элбэгдорж нар өрсөлдөгчгүй дэвшсэн уламжлал бий" гэсэн байна.