Улсын онцгой комисс 14:00 цагт хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болсон тухай Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөх үеэр өнгөрсөн 24 цагт 437 хүнээс Covid-19 илэрсэн. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдэж нөхцөл байдал хүндэрсээр байна гэдгийг онцолсон. Мөн Ерөнхий сайд ирэх сарын 5-аас 19-ний хооронд хатуу хөл хорио тогтоохоос аргагүй болж байна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл одоо 14:00 цагт хуралдах УОК-ын хурлаар манай улсад Covid-19  халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэх бололтой.