Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдлын тоо өдөрт 100, 100-аараа нэмэгдэж байгаа. Тэгвэл өнгөрсөн 24 цагт коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 206 болж бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд халдварын нөхцөл байдал улам хүндэрч, хоногт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байгаа аж.
Энэ үеэр Ерөнхий сайд УОК, НОК-ыг өнөөдөр хуралдуулах үүрэг өгчээ. Ингэхдээ:
1.Эрүүл мэнд,
2.Эдийн засаг,
3.Вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх,
4.Иргэдээс ямар ч мэдээлэл нуухгүй, хөл хорио тавих бол эрт мэдээлэл түгээх зэрэг өгсөн байна.